Сүхбаатар суманд эрсдэл өндөр байгааг дахин анхаарууллаа
Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Сүүлийн өдрүүдэд Сэлэнгэ аймагт коронавирусний халдварын тохиолдол нэмж бүртгэгдээгүй. Гэвч иргэд хэт тайвширч, халдвар бүрмөсөн алга болсон мэтээр хандаж, дэглэм журам баримтлахгүй байх явдал ажиглагдаж байгаа аж. Иймээс аймгийн Онцгой комиссын зүгээс Сүхбаатар суманд эрсдэл өндөр байгаа гэдгийг маш сайн ухамсарлаж, болзошгүй эрсдэлээс өөрийгөө, өрөөл бусдыг хамгаалж, сонор сэрэмжээ өндөржүүлэхийг дахин дахин анхааруулсаар байна.
9 өдөр