СЭЛЭНГЭ: Ургадаг мах
Сүхбаатар,
2024 оны арванхоёрдугаар сарын 18 /МОНЦАМЭ/. Газраас ургадаг мах гэхээр, бас ямар гээч мах
гараад ирэв гэж зарим нь бодож болох ч ихэнх хүмүүсийн толгойд шууд л мөөг гээд
л ороод ирэх вий. Мөөгийг яагаад махтай зүйрлэх болов?
Мөөгөнд нүүрс ус, өөх тос, уураг, уусдаг аминдэм, фосфор,
кали, кальц, төмөр, зэс гээд байхгүй бодис бараг үгүй юм. Монголчууд эртнээс мөөгийг
эмчилгээний болон хүнсний зориулалтаар ашиглаж ирсэн уламжлалтай. Хатаасан мөөгний
30-40 хувьд уураг агуулагддаг, махнаас дутуугүй уурагтай учир мөөгийг “газраас
ургадаг мах” гэж нэрлэх болжээ.
9 өдөр