Ярилцлага
Б.Дэлгэрмаа:Ерөнхий сайдын айлчлал ажил хэрэгч, тодорхой үр дүнд хүрсэн үйл явц болсон
Улаанбаатар /МОНЦАМЭ/.ОХУ-д суугаа, Онц бөгөөд бүрэн эрхэт Элчин сайд, Хатагтай Банзрагчийн Дэлгэрмааг энэ удаагийн зочноороо урьсан юм. - Тантай хоёр жилийн дараа ярилцаж байна. Өнгөрсөн 20 гаруй жилийн хугацаанд бид хоёр олон удаа ярилцаж байжээ. ОХУ буюу манай их хөршидЭлчин сайдаар ажиллаж байгаа үед тань ярилцаж байгаа нь миний хувьд их онцлог юм. Сүүлийн үед нийгмийн дунд сошиал гэдэг шинэ хөдөлгөгч хүч, олон нийтийн чөлөөт индэр гарч ирснээс хойш хоёр хөрш рүүгээ хандсан нэлээд хатуу ширүүн, зарим үед санаа зовмоор, түгшмээр шүүмжлэл дэвэрч байна.Оросуудын бидэнд хандах хандлага нэлээд өөрчлөгдсөн гэдэг. Дээд төвшиндөө өнөөдөр манайхыг  хэрхэн, яаж авч үздэг болсон бэ. Хоёулаа энэ сэдвээс яриагаа  эхэлье.
698 өдөр