Ярилцлага
Г.Аким: Монгол судлалд тэргүүлэх ач холбогдол өгөх хэрэгтэй
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлагийн үйл ажиллагааны үндсэн болоод хамгийн онцгой чиглэл нь Монгол улсыг гадаадад сурталчлах билээ. Энэ үүргийнхээ дагуу агентлагийн Гадаадад мэдээлэх нэгдсэн редакцаас англи, орос, хятад, япон хэлээр долоо хоног тутмын сонин эрхлэн гаргаж, мэдээний цахим хуудсыг ажиллуулдаг. Мөн агентлагийн Гадаад мэдээний редакц дэлхий даяар өрнөж буй үйл явдлын шинэ, соргог мэдээг цаг алдалгүй орчуулан монгол уншигчдадаа хүргэдэг юм. Тийм ч учраас, 96 жилийн түүхтэй тус агентлагийн үйл ажиллагаанд орчуулагч, сэтгүүлчийн хувь нэмэр эн тэнцүүхэн байж ирсэн. 6 дугаар сарын 16-ны өдөр МОНЦАМЭ агентлагийн залуу орчуулагчид өөрсдийн санаачлагаар нэрт орчуулагч, сэтгүүлч, судлаач, Соёлын гавьяат зүтгэлтэн Хатагин овогт Готовын Аким гуайтай орчуулгын талаар нээлттэй ярилцлага өрнүүлсэн юм. Чадварлаг орчуулсан номуудаараа ард түмний хайр, талархлыг хүлээсэн энэ эрхэмтэй сэтгүүлзүй, орчуулга, ном, судалгаа, монгол судлал зэрэг сэдвээр ярилцсанаа дор сийрүүлэв.
698 өдөр