Москвад амны хаалт, бээлийгүйгээр нийтийн тээврийн хэрэгслээр зорчихыг хориглов
МОСКВА. /RIA Novosti/. ОХУ-ын нийслэл Москва хотод хувийн хамгаалалтын хэрэгсэлгүй зорчигчдыг өнөөдөр буюу 10 дугаар сарын 16-наас эхлэн нийтийн тээврийн хэрэгсэл рүү оруулахгүй байхаар болсон байна. Хүмүүсийг амны хаалт зүүсэн, бээлий өмссөн байгаа эсэхийг шалган, журам зөрчсөн иргэдийг торгоно гэж Москва хотын нийтийн тээврийн газраас мэдэгджээ.
1260 өдөр