“COVID-19” халдварын тохиолдол 326 болов

Монголын мэдээ | Эрүүл мэнд
bolor@montsame.mn
2020-10-20 11:24:44

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ЭМЯ-ны мэдээлснээр, ХӨСҮТ, ЗӨСҮТ, Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн вирус судлалын лабораторид өчигдөр 956 сорьцод шинжилгээ хийхэд хоёр тохиолдол илэрчээ.



Ингэснээр манай улсад COVID-19” халдварын 326 тохиолдол бүртгэгдлээ. Үүнээс 312 нь эдгэрсэн бол коронавируст халдварын улмаас ХӨСҮТ-д 14 хэвтэн эмчлүүлж байна. Тэднээс есөн хүний биеийн байдал хөнгөн, тав нь хүндэвтэр байгаа аж.


Эдгэрсэн хүмүүсээс хяналтад тав, гэрийн ажиглалтад 9 хүн байгаа бол 298 хүний ажиглалт тандалтын хугацаа дуусжээ.


Ташрамд дурдахад, дэлхий дахинд өнгөрсөн 24 цагийн хугацаанд 338 мянган хүн шинээр халдварлаж, 4 мянга гаруй хүн нас барсан байна. Харин 222 мянган хүн эдгэрчээ.


Холбоотой мэдээ