Энэтхэгт халдвар авсан хүний тоо 7.5 сая давжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
ayanzaya@montsame.gov.mn
2020-10-19 15:03:58

НЬЮ-ДЕЛИ. /РИА Новости/. Энэтхэгт халдвар авсан хүний тоо нэг өдөрт 55.7 мянга гаруйгаар нэмэгдэж, нийт халдварлагсдын тоо 7.55 сая давсан тухай Энэтхэгийн Эрүүл мэнд, гэр бүлийн сайн сайхан аж байдлын яам мэдээлжээ.


Энэтхэг коронавирусээр халдварласан тохиолдлын тоогоор дэлхийд хоёрдугаарт жагсаж байна. Хамгийн олон тохиолдол буюу 8.1 сая гаруй тохиолдол бүртгэгдсэн нь АНУ юм.


Энэтхэгт халдвар аваад эдгэрсэн хүний тоо өдөрт 66.3 мянгаар нэмэгдэж, нийт эмчлэгдсэн хүний тоо 6.66 сая давжээ. Одоогоор 772 мянга гаруй хүн эмнэлэгт хэвтэж байгаа бол нас барсан хүний тоо өдөрт 579-өөр нэмэгдэж, 114 мянга давсан байна.  


Тус улсын Засгийн газрын мэргэжилтнүүдийн илтгэлд дурдсанаар, халдвараас урьдчилан сэргийлэх бүхий л арга хэмжээг дагаж мөрдөх нөхцөлтэйгээр Энэтхэг ирэх оны хоёрдугаар сар гэхэд коронавирусний халдварт өвчинд цэг тавьж чадна гэж үзэж байгаа аж. 

Холбоотой мэдээ