Залуучуудын хөгжлийн сарыг “Боломж таны гарт” уриан дор тэмдэглэнэ.
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улс 2014 оноос эхлэн наймдугаар сарын 25-ныг "Монголын залуучуудын өдөр" болгон тэмдэглэж байна. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, НҮБ-ын Хүн амын сан, Олон Улсын байгууллага болон иргэний нийгмийн байгууллагууд хамтран жил бүрийн найм, есдүгээр сарыг "Залуучуудын хөгжлийн сар" хэмээн нэрлэдэг. Энэ жил “БОЛОМЖ ТАНЫ ГАРТ” уриан дор тэмдэглэнэ.
1711 өдөр