"Ариг гал", "Шарын гол" ХК-ийн ханш хамгийн их өсөв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2020-07-30 18:26:26

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн биржид өнөөдөр, 7 дугаар сарын 30-нд энгийн арилжаагаар I, II, III ангиллын 26 ХК-ийн 41.5 сая төгрөгийн үнийн дүн бүхий 342.197 хувьцаа арилжив. Үүнээс 18 ХК-ийн хувьцааны ханш өсөж, 5 ХК-ийн хувьцааны ханш буурсан бол 3 үнэт цаасны ханш тогтвортой байлаа.

Энэ өдөр "Ариг гал" (EER+14.96%) болон "Шарын гол" ХК (SHG+10.14%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Ард кредит ББСБ" (ADB-11.66%) болон "Сор" ХК (SOR-6.83%)-ийн  хувьцаа хамгийн их уналттай байлаа.

"TOP 20" индекс 0.59 хувиар өсөж, 16448.54 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 2,609,087,401,956.29 төгрөг боллоо. Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.     


Холбоотой мэдээ