Азийн улс төрийн намуудын олон улсын бага хурлын Ерөнхий ассамблейн хуралдаанд МАН-ын төлөөлөгчид оролцлоо
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Азийн улс төрийн намуудын олон улсын бага хурлын Ерөнхий ассамблейн 10 дугаар хуралдааныг ОХУ-ын Нэгдсэн Орос намаас Москва хотноо 10 сарын 24-27-ны хооронд зохион байгуулав. Азийн 35, Латин Америк, Африк тивээс тус бүр нэг улсын 70 намын төлөөлөгч оролцсон энэ удаагийн Ерөнхий ассамблейн хуралдаан “Олон улсын хурцадмал байдлыг намжаах, экстремизмтэй тэмцэхэд улс төрийн намуудыг үүрэг”, “Улсууд хоорондын эдийн засаг, улс төр, нийгмийн харилцааг хөгжүүлэхэд улс төрийн намуудын хамтын ажиллагааны ач холбогдол” гэсэн хоёр үндсэн сэдвээр явагдлаа. Хуралд МАН-ыг төлөөлөн Ерөнхий нарийн бичгийн даргын зөвлөх Ц.Мөнхцэцэг, Хэвлэл мэдээллийн газрын дарга А.Энхзул нар оролцлоо.
2005 өдөр