Хуульчид шинэ гарын авлагатай боллоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
munkhbaatar@montsame.gov.mn
2018-09-13 18:00:20
@s_munkhbaatar
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсад Өмгөөлөгчдийн байгууллага үүсч хөгжсөний 90 жилийн ойг тохиолдуулан хуульч эрдэмтэн докторууд  шинэ бүтээлүүдээ өлгийдөн авлаа.

Ойг тохиолдуулан Монголын хуулийн байгууллагуудаас хэд, хэдэн бүтээл гаргаж байгаа билээ. Үүний нэг нь иргэд, байгууллага, хуулийн этгээдэд зориулсан “Гэрээ” үлгэрчилсэн загвар ном юм. Уг номыг 1999 онд Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дарга асан, гавьяат хуульч Ж.Амарсанаа санаачилж хуульч, генерал Будрагчаа анх хэвлүүлж байжээ. Түүнээс хойш Монголын хуульчдын танхим 4 удаа шинэчлэн гаргаж байсан бол энэ удаад 16 нэр хүнд бүхий хуульчид хамтран 7 бүлэг 108 гэрээг тусган сайжруулжээ.

Тус номын зохиогчдын нэг Ж.Амарсанаа хэлэхдээ, Үүнийг хуульч, өмгөөлөгч, мөрдөгч, хэрэг бүртгэгч, оюутан, сонсогч гээд хуулийн чиглэлийн хүн бүрийн гарын авлага болно. Зах зээлийн харилцаанд шилжсэн манай улсад бизнесийн байгууллага гэлтгүй жирийн иргэд ч худалдаа наймаа эрхлэхэд гэрээ хийдэг болсон өнөө цагт их ач холбогдолтой” гэв.


Холбоотой мэдээ