Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх сэдвээр баруун бүсийнхэн зөвлөлдөж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
byambasuren@montsame.mn
2018-09-14 10:04:35
Ховд/МОНЦАМЭ/ Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн хэрэгжилт орон нутагт ямар түвшинд хэрэгжиж байна, хуулийг хэрэгжүүлэхэд тохиолдож байгаа саад бэрхшээл, саад бэрхшээлийг даван туулахад юу шаардлагатай, мөн хуулийг хэрэгжүүлэхэд орон нутгийн сайн туршлагыг солилцох, сурталчлах зорилго бүхий "Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэхэд оОлон талт хамтын ажиллагаа сэдэвт” баруун бүсийн зөвлөлгөөнийг энэ сарын 13-14-ний өдрүүдэд Ховд аймагт болж байна. 

Монгол Улсад гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, ХЗДХЯам, Щвейцарийн хөгжлийн агентлаг, НҮБ-ын хүн амын сан хамтран тус зөвлөлгөөнийг зохион байгуулж байна.

Зөвлөлгөөнд Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Увс, Ховд аймгийн 32 сумын Засаг дарга, 25 цагдаагийн алба хаагч, Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газрын ажилтнууд, ЭМГ-ын ажилтнууд, БСУГ-ын ажилтан зэрэг 90 орчим хүн оролцож байна. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль 2016 оны 12-р сарын 22-нд батлагдаад 2017 оны 2-р сарын 1-ээс хэрэгжиж эхэлсэнтэй холбогдууулан гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хуулийн талаар олон нийтэд мэдлэг олгох, хуулиар чиг үүрэг хүлээсэн төрийн байгууллагын алба хаагч нарын чадавхийг нэмэгдүүлэх, хуулийн хэрэгжилтийг эрчимжүүлэх ажлыг шат дараатайгаар зохион байгуулж байгаагийн нэг хэсэг ажил нь энэхүү зөвлөлгөөн болж байна. Зөвлөлгөөний төгсгөлд оролцогчдоос саналыг ХЗДХЯам болон Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөлийн дэргэдэх “Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх дэд зөвлөл"-ийн гишүүдэд хүргүүлж, тодорхой шийдвэр гаргуулан ажиллах юм.

 
А.Бямбасүрэн
 

Холбоотой мэдээ