Дуут суманд Герман зөвлөх ажиллаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
erdenechimeg@montsame.mn
2015-09-09 16:54:33

Ховд аймгийн Дуут сумын эрүүл мэндийн төвийн барилгын дулаан засварын ажил дээр Герман улсын барилгын зөвлөх инженер Матиас Костер ажиллаж байна.

Эрчим Хүчний Үр Ашиг төслийн зөвлөх инженер: Маттиас Костер аймгийн ГХБХБГ-ын захиалгаар ирж ажиллаж байгаа бөгөөд зургаан сарын хугацаатай Дуут сумын болон Жаргалант сумын зарим барилгын дулаан техникийн засвар шинэчлэлийн  ажлын гүйцэтгэлд хяналт хийж,  зөвлөгөө өгч байгаа ажээ.

Түүнчлэн аймгийн ГХБХБГ-ын барилгын мэргэжилтнүүдэд мэргэжлийн зөвлөгөө өгч тэдгээрийг чадавхижуулах чиглэлээр олон үйл ажиллагаа явуулж байгаа юм.  Маттиас Костер нь өмнө нь олон улсад aжиллаж  энэ чиглэлийн зөвөлгөө өгч байсан туршлагатай зөвлөх юм.  

А.Бямбасүрэн

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд