“1945 чөлөөлөх дайн-Монгол ба дэлхий дахин” номыг олны хүртээл болгов
МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
Улаанбаатар, 2025 оны наймдугаар сарын 20 /МОНЦАМЭ/.“1945 чөлөөлөх дайн-Монгол ба дэлхий дахин” номыг уншигч олны хүртээл болголоо.
Шихихутуг
их сургуулийн Эрдмийн зөвлөлийн гишүүн, ШУА-ийн жинхэнэ гишүүн, академич
Ц.Батбаяр, Эрдмийн зөвлөлийн дарга, гавьяат хуульч, хууль зүйн шинжлэх ухааны
доктор, профессор Д.Лүндээжанцан нарын туурвисан энэ номд 1945 оны чөлөөлөх дайны түүхэн үйл явдал, дэлхийн геополитикит гарсан
өөрчлөлт, Монгол Улсын оролцоо, олон улсын хамтын нийгэмлэгт үзүүлсэн
нөлөөг өргөн хүрээнд баримт нотолгоотой бичжээ. Номын зохиогчид
архивын баримт, тухайн үеийн гэрэл зураг, оролцогчдын дурсамж, олон улсын
эрдэмтдийн судалгааг нэгтгэснээс гадна 1945
оны 8 дугаар сард болсон үйл явдлын цэргийн стратеги, дипломат харилцаа,
Азийн бүс нутагт гарсан хүчний тэнцвэрийн өөрчлөлт, Монголын түүхэн байр
суурийг өгүүлснээрээ онцлог болжээ.
Номын нээлтэд түүхч, судлаач, дипломат, олон улсын байгууллагын
төлөөлөл оролцож, тус бүтээлийг “Түүхэн үнэнийг хойч үедээ хүргэх
чухал баримтат, эх сурвалж” хэмээн үнэлэв. Энэ үеэр түүхч Д.Эрдэнэбат “Чөлөөлөх
дайн бол зөвхөн Монголын бус, дэлхийн түүхэнд онцгой байр суурь эзэлдэг үйл
явдал юм. Энэ ном залуу үед бодит үнэний тухай гүнзгий ойлголт өгөх ховор бүтээл” гэж тодотголоо.