"Шударга ёсны төлөө-2015" шагналыг Сэлэнгэ аймгийн ЗДТГ хүртлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
erdenechimeg@montsame.mn
2015-12-10 23:17:57

Сэлэнгэ аймгийн ЗДТГ-ын хамт олон Авлигын эсрэг Олон улсын өдөрт зориулсан "Шударга ёсны төлөө-2015"шагналын эзэд боллоо.

Монгол Улсын Авлигатай тэмцэх газраас улсын хэмжээнд нийт төрийн байгууллага, төрийн өмчит хуулийн этгээд, хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллагуудын дунд "Шударга ёсны төлөө-2015" уралдааныг жилийн турш зарлан явуулсан юм.

Энэхүү уралдаанд Сэлэнгэ аймгийн ЗДТГ-аас:1.”Авилга, ашиг сонирхолын зөрчилтэй тэмцэх хүсэл зориг, эрмэлзлэлтэй удирдлага” номинацид аймгийн ЗДТГ-ын дарга Ө.Сувдаа, 2.”Авлигаас урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх чиглэлээр олон нийтэд хүртээмжтэй, оролцоог хангасан шударга ёсны аян зохион байгуулсан байгууллага”-д аймгийн ЗДТГ, Сайхан сумын ЗДТГ, 3.”Төрийн үйлчилгээг иргэдэд хүнд сурталгүй, түргэн шуурхай хүргэх талаар шинэ санал, санаачлага гаргасан төрийн байгууллага” номинацид аймгийн ЗДТГ, Сайхан сумын ЗДТГ, 4.”Шударга ёс бидний тэмүүлэл” номинацид хичээлийн хөтөлбөрийг хүүхэд залууст сонирхолтой хэлбэрээр баяжуулан таниулах ажлыг зохион байгуулсан сургалтын байгууллагад Шаамар сумын ЕББД сургууль, Сайхан сумын ЕББД сургууль, 5.”Эрүүл мэндийн салбарын шударга байдлыг дэмжих аянд идэвхитэй оролцсон хамт олон, байгууллага” гэсэн 5 номинацид тус тус нэр дэвшүүлж, хийсэн ажил үйлсээрээ өрсөлдсөн юм. Ингээд Монгол Улсын хэмжээнд Шударга ёсны төлөө хийгдэж байгаа анхдагч энэхүү арга хэмжээний нэр дэвшүүлсэн номинациудад тэргүүлж, аймгийн ЗДТГ-ын дарга Ө.Сувдаа, Сайхан сумын ЗДТГ, ЕББД сургууль, Шаамар сумын ЗДТГ, ЕББД сургууль, Сэлэнгэ аймгийн НЭ-ийн хамт олон тус тус тэргүүлж уг шагналыг гардан авлаа.

Сэлэнгэ аймаг Ч.Отгонцэцэг

Холбоотой мэдээ