НҮБ Монголын шийдвэрийг сайшаав
ДЭЛХИЙН МЭДЭЭНҮБ. /un/. Цаазаар авах ялыг халахаар Монгол Улс шийдвэрлэснийг "хүний эрхийн төлөө тэмцэлд нааштай алхам боллоо" гэж НҮБ-ын Хүний эрхийн дээд комиссар Зейд Раад Аль-Хусейн мэдэгджээ.
“Энэ алхам хүний эрх, тухайлбал, хүнд гэмт хэрэг үйлдсэн хүний эрхийн төлөө тэмцэлд нааштай ахиц дэвшил гарч байгаагийн тод жишээ юм. Бидний хүн чанарыг үгүй хийх аймшигтай үйлдлүүдийг хүлээн зөвшөөрч болохгүй” гэж тэрбээр мэдэгдсэн байна.
Өнгөрсөн долоо хоногт Монгол цаазаар авах ялыг халсан 105 дахь орон болжээ. Харин дэлхийн хэмжээнд ийм ялыг гүйцэтгэхээ хойшлуулсан эсвэл сүүлийн 10 жилд цаазаар авах ялыг гүйцэтгээгүй 60 орон байна гэж НҮБ-ын Хүний эрхийн зөвлөл мэдэгдэв.
Д.Нямтулга