Сирийн сөрөг хүчнийхэн яриа хэлцээ хийхэд бэлэн

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
aminaa@montsame.mn
2015-12-11 13:48:50

МОСКВА. /Sputnik/. Сирийн шилжилтийн үеийн эхлэл болгож, Ерөнхийлөгч Башар Асадыг огцруулахыг Саудын Арабын нийслэл Рияд хотод хуралдсан Сирийн сөрөг хүчнийхэн шаардаж, бичгээр мэдэгдэл хийсэн тухай эх сурвалж мэдээллээ.

2016 оны эхээр болох төлөвтэй байгаа, олон улсын зуучтай, Сирийн энхийн хэлэлцээний өмнө байр сууриа нэгтгэх зорилгоор Сирийн сөрөг хүчний талууд Рияд хотод яриа хэлцээ хийсэн байна.

“Шилжилтийн үеийн эхлэлд Асад болон түүний туслахууд эрх мэдлээ шилжүүлэх хэрэгтэйг оролцогчид онцолсон” гэж мэдэгдэлд бичсэнийг эх сурвалж мэдээлсэн юм.

Мөн сөрөг хүчний талуудын хуралд оролцогчид Сирийн Засгийн газрын төлөөлөгчидтэй яриа хэлцээ хийхэд бэлэн гэж мэдэгдэлд бичжээ.

Хуралд оролцогчдын төлөөллөөс бүрдсэн тусгай хороо Сирийн хууль ёсны эрх баригчидтай хэлэлцээ хийнэ гэж эх сурвалж мэдээлсэн юм.

Х.Аминаа

 

Холбоотой мэдээ