ӨНӨӨДӨР: “Уламжлалт анагаах ухааны судалгаа хөгжүүлэлтийн шинэ чиг хандлага” сэдвээр лекц уншина
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2025 оны есдүгээр сарын 10 /МОНЦАМЭ/. Өнөөдөр болох үйл явдлын тойм:
09:30 цагт: Монгол, Солонгосын бизнес эрхлэгчдийн уулзалт МҮХАҮТ-нд болно. Утас: 99096809
10:00 цагт: Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэж, дурсгалын хөшөөнд /Төрийн ордны баруун талд/ цэцэг өргөнө.
12:30 цагт: Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт орших Сонгинохайрхан уулын ар энгэрт байрлах хэлмэгдэгсдийн хөшөөт дурсгалын цогцолборт хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөнө.
14:00 цагт: “Сүрьеэ болон ям өвчний хяналт” сатрепс
хамарсан төслийн үр дүнг хүлээлгэж өгөх хурал ЭМЯ-ны Б танхимд болно.
14:00 цагт: Ази, Номхон далайн бүс
нутгийн өргөн нэвтрүүлгийн холбооны /ABU/ ерөнхий чуулган есдүгээр сарын 11-15-нд
Улаанбаатар хотод болно. Чуулганд Япон, Хятад, Солонгос, Австрали, Итали, Турк
зэрэг 40 гаруй улсын хэвлэл мэдээллийн төлөөлөл оролцож, салбарын хөгжлийн чиг
хандлага болон тулгамдсан асуудлыг хэлэлцэнэ. Тус үйл ажиллагааны талаарх хэвлэлийн
бага хурал “Улаанбаатар” зочид буудалд болно. Утас: 88044293, 99196170
15:00 цагт: “Уламжлалт анагаах ухааны судалгаа хөгжүүлэлтийн шинэ чиг хандлага” сэдвээр ШУА-ийн төв байрны “Их чуулган” танхимд лекц уншина.
-Засгийн газрын хуралдаан болно.
-Жоэл Пелган "Уусах энхрийлэл" үзэсгэлэн Бльюмон төвийн Норпэй арт галерейд үзэгчдийн хүртээл болж байна.
-Уран бүтээлч Г.Логийразын “Шавраас дижитал хүртэл” үзэсгэлэн Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд гарч байна.
-Уран бүтээлч Н.Алтанцэцэгийн “Шивнээ” үзэсгэлэн "Б Контемпорари" арт галерейн танхимд дэлгэж байна.
-Төрийн соёрхолт, Ардын зураач Ү.Ядамсүрэнгийн 120 жилийн ойг угтан “Урлахуйн өв” үзэсгэлэн Монголын Урчуудын Эвлэлийн галерейд гарч байна.
-"Хүрээлэн буй Хязгааргүй” уран бүтээлийн үзэсгэлэнг "NM tower"-т толилуулж байна.
-"Алтан намар-2025” төмс хүнсний ногооны өргөтгөсөн худалдааг нийслэлийн есөн дүүрэгт 11 дүгээр сарын 1 хүртэл зохион байгуулна.
Орон нутагт:
-Монгол Улсын 2025 оны Шатрын аварга шалгаруулах эрэгтэйчүүдийн 63 дахь, эмэгтэйчүүдийн 55 дахь удаагийн тэмцээн есдүгээр сарын 3-15-нд Баянхонгор аймагт болж байна.
Хилийн чанадад:
-Их Британийн Ливерпүүл хотод боксын ДАШТ есдүгээр сарын 4-14-нд болж байна. Манай улсаас эрэгтэй тав, эмэгтэй таван тамирчин оролцож байна.
-БНСУ-ын Гванжу хотод болж буй байт харвааны насанд хүрэгчдийн ДАШТ-д манай улсаас үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Ж.Нарантуяа, Б.Ганзоригийн удирдлага дор эрэгтэйчүүдийн ангилалд Ж.Гантөгс, Б.Отгонболд, Д.Дашнамжил, эмэгтэйчүүдийн ангилалд Б.Урантунгалаг өрсөлдөж байна.
-Номхон далайн арлын орнуудын форум болж байна.
-Зүүн Өмнөд Азийн орнуудын холбооны /АСЕАН/ уулзалт есдүгээр сарын 8-12-нд болно.
-НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 80 дугаар чуулган эхэлнэ.
-Эмэгтэйчүүдийн хоккейн Азийн аварга шалгаруулах тэмцээн Хятадын Ханжөү хотноо есдүгээр сарын 5-14-нд болно.