Орлогын төлөвлөгөө 89,8 хувийн биелэлттэй байна

Орон нутагт | Булган
erdenechimeg@montsame.mn
2015-09-09 17:29:16

Өнгөрсөн сарын байдлаар Булган аймаг  өссөн дүнгээр төвлөрсөн төсвийн орлогод 671419,0 мянган төгрөг оруулах төлөвлөгөөтэйгөөс 603062,5 мянган төгрөгийн орлого төвлөрүүлж,  биелэлт 89,8 хувьтай байна.

Орон нутгийн төсвийн орлогод 11405399,9 мянган  төгрөг оруулах төлөвлөгөөтэйгөөс 9684465,8  мянган төгрөгийн орлогыг төвлөрүүлж биелэлт 84,9 хувьтай байна. Нийт 12076818,9 мянган төгрөг төвлөрүүлэхээс 10287528,3 мянган төгрөгийг төвлөрүүлж төлөвлөгөө 85,2 хувиар биелсэн байна.

П.Батням

 

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд