ДОРНОГОВЬ: Хүлэмжийн ногооны тариалалт урьд оныхоос өсчээ

ҮНДЭСНИЙ ХӨДӨЛГӨӨНҮҮД | ХҮНСНИЙ ХУВЬСГАЛ
erdenebulgan@montsame.mn
2025-09-09 17:25:41

Сайншанд, 2025 оны есдүгээр сарын 9 /МОНЦАМЭ/. Дорноговь аймгийн тариаланчид энэ жил нийт 208 га талбайд тариалалт хийж ургац хураалтын ажил 40 хувьтай байна.


Тус аймагт 360 гаруй өрх, 20 аж ахуйн нэгж байгууллага газар тариалангийн салбарт ажиллаж буй бөгөөд хамгаалагдсан хөрс буюу 1500 м2 өвлийн хүлэмж, 36.000 м2 зуны хүлэмжид тариалалт хийсэн нь урьд оноос хүлэмжийн тариалалтыг 2000 м2-аар нэмэгдүүлсэн гэж аймгийн ХХААГ-аас мэдээлэв. Мөн нутгийн эрүүл хөрсөнд тарьсан төмс, хүнсний ногоогоороо аймгийн нийт хүн амын хүнсний  ногооны хэрэгцээний 13 хувийг хангаад байгаа юм.


Ташрамд, 2023 онд “Шинэ хөдөө” төслийн хүрээнд тус аймагт 350 хүлэмж, 20 трактор нийлүүлсэн нь хүлэмжийн тариалан эрхлэх талбайг 2000 ам метрээр нэмэгдүүлж хүлэмжийн нийт талбай аймгийн хэмжээнд 36  орчим мянган ам метр болж шинэ хүлэмжийн ашиглалт 97 хувьтай байна.

Холбоотой мэдээ