Мөс цөмрөх аюултай байгааг анхааруулав

МОНГОЛЫН МЭДЭЭ
ariunzaya@montsame.mn
2015-12-12 10:17:38

Арванхоёрдугаар сарын нэгдүгээр арав хоногийн байдлаар Монгол орны ихэнх гол мөрөнд тогтвортой мөсөн бүрхүүл тогтож, мөсний зузаан өмнөх арав хоногийнхоос 10-25 см нэмэгдсэн  хэмээн Ус судлалын сектороос мэдэгдлээ.

Нийт нутгаар ихэнх гол мөрөн, нууран дээр битүү мөсөн бүрхүүл тогтож, мөс улам зузаарах хандлагатай байгаа ч нуурын толио болон голын нийт уртын дагууд мөсний зузаан харилцан адилгүй байгаа аж. Тиймээс  мөсний даац хүн, мал, машин тэрэг явахад аюулгүй хэмжээнд хүрч бэхжээгүй байгаа тул цаг хожих, зам товчлох зэргээр мөсөн дээгүүр явах, авто тээвэр хийхгүй байхыг  онцгойлон анхаарууллаа.

Холбоотой мэдээ