Арванхоёрдугаар сарын 14-нд болох үйл явдал

ЛАВЛАГАА
ariunbold@montsame.gov.mn
2015-12-14 09:12:15

УИХ дахь нам, эвслийн бүлгүүд хуралдана.

09.00 цагт “Боловсролын салбар дахь ил тод ба хариуцан тайлагнах байдал” семинар Бишрэлт зочид буудлын хурлын танхимд болно.

10.30 цагт Төрийн ордны "Б" танхимд УИХ-ын дэд дарга, МАН-ын дарга М.Энхболд, МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат нар МАН-ын бага хурлын үр дүнгийн талаар мэдээлэл хийнэ.

11.00 цагт Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндорж "Шүүхийн шинэтгэлийн 10 үр дүн" болон цаг үеийн бусад сэдвээр Шүүхийн ерөнхий зөвлөлийн байранд мэдээлэл хийнэ.

11.00 цагт Зэвсэгт хүчний 284 дүгээр ангид байлдааны туг гардуулах ёслол Зэвсэгт хүчний 032 дугаар ангид болно. 

11.00 цагт "Монгол ньюс" Мэдээллийн төвд Сонгинохайрхан дүүргийн Эрүүл мэндийн төв эмч, ажилчдынхаа цалинг залилсан талаар мэдээлэл хийнэ.

11.00 цагт НҮБ-ын байр, 3-р давхарт Монгол дахь НҮБ-ын Суурин төлөөлөгчийн газар, байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн төлөөлөгч мэдээлэл хийнэ.

11.20 цагт МҮОНРТ-ийн Олон нийтийн мэдээллийн төвд "GIMEX LLC" болон "National Film production"-аас хамтран "Нутаг" сэдэвт гар зургийн уралдаан зарласан талаар мэдээлэл хийнэ.

12.00 цагт Цахим Газар өмчлөлийн 5-р ээлжийн нээлт Хангарди ордны 14 давхарт болно.

14.00 цагт "Балдорж" шагналт сэтгүүл зүйн шилдэг бүтээлийн жишээн дээр" онол практикийн бага хурал Улаанбаатар Зочид буудлын "Хөх Асар" хурлын танхимд болно.

Холбоотой мэдээ