Улсын арслан П.Бүрэнтөгс чансааг тэргүүллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ
dusem11@yahoo.com
2015-12-14 10:43:00

Монголын үндэсний бөхийн холбооноос бөхчүүдийн чансааг шинэчлэн гаргахад Монгол Улсын арслан П.Бүрэнтөгс 19 барилдаанд зодоглож 104 даваа 14 унаатай, 25165 оноогоор чансааг тэргүүлэв.

Энэхүү чансааг өнгөрсөн сард болсон Баянгол дүүргийн 50 жилийн ойн нэрэмжит барилдаан хүртэлх 24 барилдаанаар шинэчлэн гаргажээ. Улсын арслан П.Бүрэнтөгсийн араас Улсын арслан Э.Оюунболд нийт 14 барилдаанд хүч үзэж 78 даваа, 10 унаатай 23939 оноогоор дэд байр эзэлжээ. Харин Улсын харцага Ц.Содномдорж  16 барилдаанд зодоглож 80 давж, 13 унасан амжилтаар 18079 оноотой гуравдугаар байрт шалгарсан байна. Тус чансааны дөрөвдүгээрт Улсын аварга Н.Батсуурь, тавдугаарт Улсын гарьд Б.Гончигдамба нар эрэмбэлэгдсэн байна.

Д.Өлзий

Холбоотой мэдээ