Сиричүүдэд туслах зорилгоор НҮБ 3.2 тэрбум доллар олгоно

Дэлхийд | Нийгэм
nyamtulga@montsame.mn
2015-12-15 10:30:02

ДАМАСК. /Xinhua/. Ирэх жилд Сирийн 13.5 сая иргэний хүмүүнлэгийн асуудлыг зохицуулахын тулд тус улсад 3.2 тэрбум доллар хуваарилсан гэж НҮБ мэдэгдэв.

“2016 оны Хүмүүнлэгийн асуудлыг зохицуулах төлөвлөгөөг НҮБ болон түнш орнууд эцэслэн гаргасан бөгөөд хүмүүнлэгийн тусламж шаардлагатай байгаа 13.5 сая сирид туслахад бидэнд 3.2 тэрбум доллар шаардлагатай” гэж НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын Хүмүүнлэгийн асуудал хариуцсан орлогч Стивен О'Брайен Дамаскт байхдаа мэдэгджээ.

Тэрбээр Сири дэх хүмүүнлэгийн байдал доройтож байгааг дурдаад, 6.5 сая сири орон гэргүй болсны 72 хувь нь ундны усгүй, хоёр сая хүүхэд сургуульгүй байна гэж мэдэгдэв.

Хүмүүнлэгийн тусламж хүрэхэд хэцүү газар нутагт 4.5 сая хүн амьдарч байгаа бөгөөд тэдний 400 мянга орчим нь бүслэлтэд орсон байна гэж тэрбээр мэдэгджээ.

Мөн тэрбээр, “байж боломгүй байдал үүсээд байна. Хэлэлцээр хийсэн хийгээгүй нь хамаагүй, бид шаардлагатай бүх хүнд хүмүүнлэгийн тусламж тогтмол хүргэх хэрэгтэй. Хүмүүнлэгийн тусламж үзүүлэхэд гэрээ байх эсэх нь хамаагүй” гэж мэдэгдээд, хүмүүнлэг, хүний эрхийн олон улсын хуулийг дээдлэхийг талуудад уриалсан байна.

Д.Нямтулга

 

Холбоотой мэдээ