Мод бэлтгэлийн ажил энэ сарын сүүлээр эхэлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
erdenechimeg@montsame.mn
2015-09-10 10:56:21

Хүйтний улирал хаяанд ирж, иргэд өвлийн түлээ түлшээ бэлтгэх цаг дөхөж байна. Өвөрхангай аймгийн иргэдийн хувьд Бат-өлзий сумаас модны хэрэглээгээ хангадаг. Тиймээс аймгийн Байгаль орчны газрын холбогдох мэргэжилтнүүд тус суманд ажиллаж, сумын удирлага болон нөхөрлөлүүдтэй уулзан намрын мод бэлтгэлийн ажлыг шуурхай зохион байгуулах талаар үүрэг даалгавар өглөө.

Энэ жил аймгийн хэмжээнд Бат-өлзий сумаас  20000  м3 түлшний мод бэлтгэх аж. Өнгөрсөн хаврын мод бэлтгэлийн ажлаар 1000 орчим м3 хэрэглээний мод, 3000 орчим м3 түлшний мод бэлтгэсэн байна.

Өвөл хүйтэн болно гэх дохиогоор иргэд, аж ахуйн нэгжүүд түлшээ эрт бэлтгэх төлөвтэй байгаа тул 18 нөхөрлөл 5 аж ахуй нэгж 9 сарын 25-аас ажилдаа гарч, ой цэвэрлгээний журмаар мод бэлтгэх юм. Бат-өлзий суманд түлшний мод 1 м3 нь дунджаар 25000-30000 төгрөгийн үнэтэй байна. 

Б.Батчимэг

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд