Өмнөд Солонгосын Ерөнхий сайд Монголыг зорив

ДЭЛХИЙН МЭДЭЭ
aminaa@montsame.mn
2015-12-16 08:39:22

СӨҮЛ. /Yonhap/. Өмнөд Солонгосын Ерөнхий сайд Хван Ан-Ке Лаост гурав хоногийн айлчлал хийснийхээ дараа хоёр улсын харилцааг бэхжүүлэх асуудлыг хэлэлцэхээр Монголыг зорилоо.

Өмнөд Солонгосын Ерөнхий сайд 14 жилийн дараа Монголд албан ёсны айлчлал хийж байна.

Хван Монголын Ерөнхий сайд Ч.Сайханбилэгтэй уулзаж, Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид бараалхахдаа худалдаа, дэд бүтцийн салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэх хэлэлцээ хийнэ гэж Ерөнхий сайдын албанаас мэдэгдлээ.

Төв Азид оршдог Монголд цахилгаан станц барих ажилд Өмнөд Солонгос оролцох боломжийн талаар Хван хэлэлцэнэ.

Хван 6 дугаар сард ажлаа хүлээн авснаас хойш 2 дахь удаагаа ийнхүү хилийн чанадад айлчилж байна. Есдүгээр сард тэрбээр Францад айлчилсан билээ.

Х.Аминаа

 

Холбоотой мэдээ