ОХУ-ын агаарын цохилтод 12 хүн өртжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨРДАМАСК. /Xinhua/. Сирийн хойд нутгийн Алеппо мужид өгсөн агаарын цохилтын улмаас наад зах нь 12 хүн амиа алдсан гэж ажиглалтын бүлэг мэдэгдэв.
Алеппо хотын зүүн нутгийн Масканех хотын худалдааны төвд ОХУ-ын гэж үзэж байгаа байлдааны нисэх онгоцнууд агаараас цохилт өгсөн гэж Сирийн хүний эрхийн байдлыг ажигладаг байгууллага мэдэгдэв. Тус хот нь “Лалын улс” бүлэглэлийн хяналтад байдаг ажээ.
Хүнд шархадсан хүмүүсийн тоо олон байгаа учир амиа алдагсдын тоо нэмэгдэх хандлагатай байна гэж Их Британид төвтэй тус байгууллага мэдэгдэлдээ дурдав.
Бусад идэвхтний мэдээлж байгаагаар, Масканех хотод 30 хүн амиа алджээ.
“Лалын улс” бүлэглэлийн байрлалд хоёр сар гаруй хугацаанд агаараас цохилт өгч байгаа Оросын агаарын цэргийн хүчин оршин суугчдын бүсэд цохилт өгч байна гэж Сирийн сөрөг хүчин ОХУ-ыг буруушааж байна. Харин уг мэдэгдлийг Москва бүрэн няцаадаг юм.
Д.Нямтулга