Хурд хэтрүүлсэн жолооч эрхээ хасуулах нь

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
batsaikhan@montsame.mn
2015-12-16 11:54:09

Замын хөдөлгөөний удирдлагын төв Германы “VITRONIC” үйлдвэрийн хурдны зөрчил илрүүлэх зөөврийн төхөөрөмжийг ашиглаж эхэлсэн тухай бид өмнө мэдээлсэн. Тэгвэл уг төхөөрөмжийн тусламжаар замын хөдөлгөөний зөрчил олноор бүртгэгдэх болсон байна.

Энэ сарын 10-ний өдөр 15 цагт Яармаг орчмын замд хурдны хэмжилтийн үзлэгийг ЗЦГ-аас   хийв. Хэмжилтээр нийт 67 автомашин хурд хэтрүүлж дээд хурд 153 км цагаар бүртгэгдсэн байна. Хурд хэтрүүлсэн жолооч нар Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2 дахь хэсэгт заасны дагуу 48000 төгрөгөөр торгуулж, 6 сар хүртэлх хугацаанд автомашин жолоодох эрхээ хасуулах ёстой.

Жолооч нар хяналтын камергүй Нисэх-Яармаг, Баянхошууны замд хурд хэтрүүлснээс зам тээврийн осол, нас баралт гарсаар байгаа юм. Тиймээс цаашид  тус төхөөрөмжөөр зөрчил гаргаж байгаа жолооч нарыг бүртгэж, шуурхай арга хэмжээ авч, жолоодох эрхийг нь хасч эхэлнэ гэж ЗЦГ-аас мэдээллээ.

Ж.Батсайхан

 

 

Холбоотой мэдээ