Гүний усны салбарт БНСУ-тай хамтран ажиллана

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2015-12-16 12:18:34

БНСУ-ын Ерөнхий сайд ноён Хван Гё Аны айлчлалын хүрээнд өнөөдөр Монгол Улсын БОНХАЖ-ын сайд Н.Батцэрэг, БНСУ-ын Усны нөөцийн дарга ноён Чой Ке Үнь нар Гүний усны салбарт хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.

Энэхүү санамж бичгийн хүрээнд Гүний усны ажиглалтын систем бий болгох, нэгдсэн хяналтын систем байгуулах, гүний усыг бохирдлоос сэргийлэх тоноглол хэрэгслийг сайжруулах зэрэг хэд хэдэн ажил хийхээр тохиролцсон байна.

ЭНэ үеэр БОНХАЖ-ын сайд Н.Батцэрэг, Усны хомсдол дэлхий нийтийн өмнө тулгамдаж буй чухал асуудлын нэг. Манай улсад усны тархац жигд бус, усны хязгаарлагдмал нөөцтэй, Говь хээрийн бүс нутагт усан сан байгуулж, хур тунадас, үерийн усыг хуримтлуулж, улмаар говь хээрийн бүс руу шилжүүлэх зорилго тавин ажиллаж байна. Солонгосчууд усан сан, боомт байгуулахад арвин туршлагатай тул хамтарч ажиллах бүрэн боломж бий” хэмээв.

Ч.Ариунболд

Холбоотой мэдээ