Хүүхдээ вакцинд хамруулаагүй эцэг эхийг торгоно

МОНГОЛЫН МЭДЭЭ
dusem11@yahoo.com
2015-12-16 16:48:41

Зөрчлийн тухай хууль 2016 оны 9-р сарын 1-нээс эхлэн хэрэгжих бөгөөд хүүхдээ вакцинд хамруулаагүй эцэг, эхийг торгож эхлэх юм.

Уг хуулийн заалтад хүүхдээ дархлаажуулалт, эрүүл мэндийн урьдчилан сэргийлэлтийн тарилгад хамруулаагүй эцэг эхийг 25 тооны нэгжээр торгохоор шийдвэрлэсэн байна. Энэ хуульд зөрчил гаргасан этгээдийг баривчлахгүй, харин торгох, эрхийг нь хасах зэрэг хоёр төрлөөр шийтгэнэ. Өөрөөр хэлбэл, нэг нэгжийг 2000 төгрөгтэй тэнцүүлж торгоно. Нэгжийн хэмжээ нь эрүүгийн хуулинд ч үйлчлэх юм.

Мөн хүүхдийг зориуд хувцас, хоол хүнсээр дутаах, орон байраар гачигдуулсан эцэг эх, асран халамжлагчийг өмнөхийн адил 25 тооцооны нэгж, хуулийн этгээд бол 100 нэгжээр торгох юм.

Д.Өлзий

Холбоотой мэдээ