Өлгийн боксчид Павлодарын тэмцээнээс 3 мөнгө хүртжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2015-12-17 09:10:24

Казахстан улсын Павлодар хотноо энэ сарын 10-15-нд болсон боксын олон улсын тэмцээнээс Баян-Өлгий аймгаас оролцсон баг тамирчдаас гурван мөнгөн медаль хүртжээ.

Тухайлбал, спортын мастерТ.Ерболат /+91/ , спортын мастер Х.Бекнур /81 кг/, спортын дэд мастер Х.Өмирзах /91кг/ нар дэд аварга болж, мөнгөн медалийн эздээр тодорлоо. Мөн Х.Бекнур тэмцээний “Дайчин боксчин” шагналыг хүртсэн байна.

Дашрамд дуулгахад, Павладор хотноо энэ сарын эхээр болсон боксын олон улсын тэмцээнд Баян-Өлгий аймгийн БТСГ-ын боксын дасгалжуулагч гурван тамирчин оролцож, спортын мастер Т.Ерболат мөнгө, спортын дэд мастер Х.Өмирзах хүрэл медаль хүртсэн билээ.

Д.Өлзий

Холбоотой мэдээ