Боксчин Д.Отгондалай дэлхийн чансаанд III байрт эрэмбэлэгджээ

МОНГОЛЫН МЭДЭЭ
dusem11@yahoo.com
2015-12-17 16:12:19

Олон улсын боксын холбоо /AIBA/ Катарын нийслэл Дохад болсон ДАШТ-ий дараа гаргасан чансаагаар ОУХМ, боксчин Д.Отгондалай дэлхийд чансаагаараа гуравдугаарт эрэмбэлэгдэж байна.

Эрэгтэйчүүдийн 60 кг-д Ази тивийн АШТ болон Азийн наадамд түрүүлсэн амжилтаараа 1600 оноо цуглуулж энэ байрыг эзэлжээ. Дохагийн ДАШТ-ий ринг дээр хүрэл медалийн төлөөх тулаанд шүүгчдийн хуудуугүй шийдвэрээс болж ялагдсан Отгондалайгийн өмнө Кубын Лазаро Эстрада 2890, Бразилын Робин Консейсао 1950 оноотойгоор бичигдсэн байна.

Монголын боксчдоос эрэгтэйчүүдийн 49 кг-д ОУХМ Г.Ган-Эрдэнэ 850 оноотой зургаа, 56 кг-д ОУХМ Э.Идэрхүү 100 оноотой 57, 64 кг-д гавьяат тамирчин У.Мөнх-Эрдэнэ 650 оноотой 15, ОУХМ Б.Чинзориг 120 оноотой 54, 69 кг-д ОУХМ Б.Түвшинбат 550 оноотой 17, 75 кг-д ОУХМ Н.Шинэбаяр 57, эмэгтэйчүүдийн 51 кг-д ОУХМ М.Нандинцэцэг 350 оноотой 18 дугаар байрт тус тус бичигдсэн байна.

Д.Өлзий

Холбоотой мэдээ