Чөлөөт бөхийн “Арслан” клуб бэлтгэлийн шинэ танхимтай болов

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2015-12-18 08:43:31

Чөлөөт бөхийн “Арслан” клуб нийслэлийн Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт буюу Гэсэр сүмийн баруун хойд талд Бөхийн танхимтай болж албан ёсны нээлтээ хийлээ.

Тус клубыг үүсгэн санаачлагч, дасгалжуулагч Б.Баттулга олон жил сэтгэлдээ тээж явсан мөрөөдлөө биелүүлж шинэ дэвжээ, тренажёроор бүрэн тохижуулсан Бөхийн танхимтай болж бөхчүүдийнхээ бэлтгэл сургуулилтийг орчин үеийн түвшинд хийх боломжийг бүрдүүлжээ. Бөхийн танхим нь “Хасу-Мегаватт” компанийн байгуулсан “Эко спорт цогцолбор”-ын дараа хувийн хөрөнгө оруулалтаар босгосон хоёр дахь спортын барилга байгууламж гэдгээрээ монголын спортын түүхэнд тэмдэглүүштэй үйл явдал болов.

Бөхийн уэлтгэлийн танхимын нээлтийн ажиллагаанд МЧБХ-ны ерөнхийлөгч Д.Дагвадорж, тэргүүн дэд ерөнхийлөгч, гавьяат тамирчин Б.Болд, холбооны ерөнхий нарийн бичгийн дарга О.Баянмөнх, холбооны хууль, ёс зүйн зөвлөлийн гишүүн, “Туушин” компанийн дэд захирал, ДБНХ-ны хүндэт шүүгч, гавьяат эдийн засагч Н.Дүгэрсүрэн, холбооны мэргэжлийн зөвлөх, Ардын багш, гавьяат тамирчин Ч.Дамдиншарав, Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин З.Ойдов нар оролцсон байна.

Д.Өлзий

Холбоотой мэдээ