"МИК Холдинг" 2015 онд 24 тэрбум төгрөгийн ашигтай ажиллажээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ariunzaya@montsame.mn
2015-12-22 16:25:53

Нээлттэй хувьцаат компани болж буй "МИК Холдинг" 2015 онд 24 тэрбум төгрөгийн ашигтай  ажилласанаа зарлалаа.

Тодруулбал нийт активын хэмжээ 1.8 их наяд төгрөгт хүрч, энэ оны ашиг 24 тэрбум төгрөгөөр хэмжигджээ. Хөрөнгийн биржээр дамжуулан хувьцаагаа олон нийтэд нээлттэй арилжих шийдвэр гаргасан МИК-ийн хувьцааг энэ сарын 22-24-нийг хүртэл захиалах боломжтой юм байна. “МИК Холдинг” нь компанийн хэлбэрээ өөрчлөн нээлттэй хувьцаат компани болсноо өнгөрсөн долоо хоногт баталгаажуулсан.  Тус компани 40 гаруй мянган айлыг 8 хувийн зээлийн хөтөлбөрт хамруулснаар 160 мянга  хүнийг орон сууцтай болгожээ. “МИК Холдинг” компани 17.6 сая ширхэг хувьцааныхаа 15 хувьтай тэнцэх  3 сая 106 398 ширхэг хувьцааг олон нийтэд арилжиж эхэлсэнээ баялгийг иргэддээ тэгш хуваарилах эхлэл хэмээн үзэж байна. Нэгж хувьцааны үнэ 12 мянган  төгрөг аж.

 Б.Заяа

Холбоотой мэдээ