Л.Эрдэнэчимэгийг байнгын хорооны даргаар сонгохыг дэмжив

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2015-12-23 13:05:36

УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар  Байнгын хорооны даргыг сонгох тухай асуудлыг хэлэлцэв.

Хэлэлцүүлгийн эхэнд УИХ-ын гишүүн Б.Гарамгайбаатар УИХ дахь Ардчилсан намын бүлгээс Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны даргад УИХ-ын гишүүн Лувсангийн Эрдэнэчимэгийг дэвшүүлсэн хэмээн танилцуулсан юм.

Энэ үеэр нэр дэвшигчээс зарим гишүүд асуулт асууж, санал зөвлөмж хэлсний дараа УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэгийг Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны даргаар сонгохыг дэмжих нь зүйтэй гэсэн томьёоллоор санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүд 91.7 хувийн саналаар дэмжлээ.

Б.Туул

Холбоотой мэдээ