Өвөрхангай аймаг малынхаа тоогоор улсад тэргүүллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
erdenechimeg@montsame.mn
2015-12-23 16:17:12

2015 оны жилийн эцсийн мал тооллогын дүнгээр Өвөрхангай аймаг улсад тэргүүллээ. Өнгөрсөн жил 4-т оржо байсан тус аймаг энэ жил 4,541,986 толгой мал тоолуулсан нь өмнөх оныхоос 399,471 толгой малаар өсчээ. Энэ тухай аймгийн засаг дарга Д.Тогтохсүрэн хэлтэс албадын дарга нарын шуурхай хурал дээр танилцууллаа хэмээн Өвөрхангай аймгаас манай сурвалжлагч мэдээллээ.

Тус аймагт тэмээ 23,128 толгойгоор, адуу 280,197 толгойгоор, үхэр 217,599 толгойгоор, хонь 2.021.762 толгойгоор, ямаа 1.968.300 толгойгоор тус тус тоологджээ. 2014 оны дүнтэй харьцуулахад тэмээ 1158, адуу 33,247, үхэр 34,334, хонь 200,712, ямаа 130,020 толгойгоор тус тус өссөн байна.

Малын тоо толгойг сумдаар авч үзвэл Богд сум 344,728 толгой мал, Баян-Өндөр сум 340,934 толгой мал, Бүрд сум 324,788 толгой мал, Баянгол сум 315.280 толгой мал, Уянга сум 295,293 толгой мал тоолуулан эхний таван байранд жагссан байна. Төгрөг сум 147,000 мал тоолуулснаар хамгийн цөөн малтай сум боллоо.

Малын тоо толгой өссөн нь байгаль цаг агаарын байдал сүүлийн жилүүдэд таатай байсны үр дүн төдийгүй малчин түмний мал маллах арга барил сайжирч байгаагийнх хэмээн аймгийн Засаг дарга Д.Тогтохсүрэн хэллээ. Өвөрхангай аймгийн дотоодын нийт бүтээгдэхүүний 53 хувийг хөдөө аж ахуйн салбар эзлэдэг ба эдийн засгийн өсөлт 10 хувиар нэмэгдсэн нь малын тоо толгойтой холбоотой хэмээн тэрээр онцолсон  юм.

Б.Батчимэг

Холбоотой мэдээ