Цагаан-Овоо суманд гурван ихэр тугал гарчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
erdenechimeg@montsame.mn
2015-12-24 09:34:09

Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын 2-р багийн малчин Иван овогтой Бат-Итгэлийн хотонд  улаан халзан үнээ гурван ихэр тугал гаргажээ.

Цагаан-овоо суманд төл мал ихэрлэх нь элбэг байдаг. Энэ жил л гэхэд 3-р багийн малчин Михлайн Мягмардоржийн алаг ямаа таван ихэр ишиг төрүүлсэн. Уг ямаа өнгөрсөн хавар бас л таван ихэр ишиг гаргаж байсан юм. 

Б.Туяа

Холбоотой мэдээ