Шалгалтынхан загасны тор хурааж, иргэдэд сануулга өгчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
erdenechimeg@montsame.mn
2015-12-25 08:50:38

Хар нуур-Ховд голын сав газрын захиргаа мэргэжлийн байгууллагуудтай хамтарч ажиллах ажлын төлөвлөгөөний дагуу Хар-Ус нуурын улсын тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргаатай хамтран ажиллалаа.

Энэ үеэр  Хар нуур , Далай нуур , Хар ус нууруудаар хяналт шалгалт хийжээ. Хар нуурын хууль бус загас агнуурын нөхцөл байдалд хяналт шалгалт хийж 34 ширхэг загасны тор хурааж   зөрчил гаргасан нутгийн иргэдэд сануулга өгчээ. Төлөвлөгөөний дагуу Сум дундын Ойн ангитай хамтран Эрдэнбүрэн суманд ажиллаж Ховд аймгийн усны нөөц, зүй зохистой хэрэглээ, ундны усны эрүүл ахуйн талаар 50-иад иргэнд мэдээлэл өгч, ном гарын авлага тарааж сурталчлах ажил зохион байгуулжээ.

А.Бямбасүрэн

Холбоотой мэдээ