Сэлэнгэ аймгийнхны авлигын эсрэг үйл ажиллагаа идэвхжиж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
erdenechimeg@montsame.mn
2015-12-25 12:17:41

Авлигын эсрэг  үйл ажиллагаагаар хамгийн эхэнд Дорноговь аймаг 86.6, хоёрт Орхон аймаг 83.2, гуравт Хөвсгөл аймаг 81.5 оноогоор эрэмбэлэгджээ. Сэлэнгэ аймгийн тухайд 2013 онд 51.3 хувь байсан бол 2014 онд 61.9 хувь, 2015 онд 78.7 хувь болон өссөн үзүүлэлтэй үнэлэгджээ.

Нээлттэй сонгон шалгаруулалтын үндсэн дээр шалгарсан “Монголын хуульч эмэгтэйчүүдийн холбоо” ТББ-ын төлөөлөл бүхий шинжээчдийн баг Авлигатай тэмцэх газрын даргын 2015 оны А/88 дугаар тушаалаар баталсан “Төрийн байгууллагуудын авлигын эсрэг үйл ажиллагааны үнэлэх аргачлал”-ын дагуу аймаг, нийслэл, дүүргийн 2015 оны авлигын эсрэг үйл ажиллагаанд үнэлгээ хийж, дээрх дүнг олон нийтэд зарлаад байна.

Энэ үнэлгээ нь 3 дахь удаагаа хийж байгаа бөгөөд хөндлөнгийн шинжээчид үнэлгээ өгдөгөөрөө онцлогтой юм байна. Энэ жилийн байдлаар аймаг, нийслэлийн дундаж үнэлгээ нь 71.7 хувьтай байгаа нь өнгөрсөн онтой харьцуулбал 9.8 хувь, 2013 оны дүнтэй харьцуулбал 20.4 хувиар нэмэгдсэн үзүүлэлттэй байгаа аж. Ингэж үнэлгээний улсын дундаж оноо жил тутам нэмэгдэж байгааг эерэг үр дүн хэмээн шинжээчид үзсэн байна. Энэхүү үйл явцыг авлигын эсрэг хууль тогтоомжоор хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд төрийн байгууллага, түүний удирдлагаас анхаарах болсонтой холбон тайлбарлаж байгаа аж.

Сэлэнгэ аймаг Ч.Отгонцэцэг

 

Холбоотой мэдээ