Элчин сайд нарын айлчлал хоёр талын харилцааг хөгжүүлэхэд чухал түлхэц боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
erdenechimeg@montsame.mn
2015-12-25 15:49:03

Цэцэрлэг хотноо 12 дугаар сарын эхээр болсон Архангайн ИТХ-ын долдугаар хуралдаан дээр аймгийн Засаг дарга Довдоннямын Бат-Эрдэнэ тавьсан илтгэлдээ онцоллоо.

2013 оноос хойшхи хугацаанд БНХАУ, БНЭУ, Франц улс, Швейцарын онц бөгөөд бүрэн эрхэт элчин сайд Ван Шяо Лун, Сомнат Гош, Ив ДЭЛУНЭ /Yyes DELAUNAY/, де Дардиел Мануель Мюулебах нар арын сайхан хангай нутагт айлчилсан билээ.

Түүнчлэн БНСУ-ын Ганг Нинг хот, Чон Ян муж, АНУ-ын Беллингхэм хот, БНХАУ-ын Юннань муж, Улаан хад хийгээд Эрээн хот зэрэг газруудтай харилцан айлчлал хийж, хамтран ажиллах санамж бичгүүдэд Архангай аймгийн удирдлагууд гарын үсэг зурсан.

Дээрх айлчлал, гэрээ хэлэлцээрийн үр дүнд 2013 онд солонгосын эмч нарын баг,  2014 онд хятадын уламжлалт эмчилгээний баг, ХБНГУ-ын хил хязгааргүй шүдний эмч нар, 2015 онд олон улсын тусламжийн байгууллагын эмч нар, Турк улсын эрүүл мэндийн яамны мэргэжилтнүүд, японы хүүхдийг ивээх сангийн “Денан” төслийн баг Архангай аймгийн олон мянган хүнд үнэ төлбөргүйгээр үзлэг оношлогоо эмчилгээ эрүүл мэндийн сургалт сурталчилгаа хийсэн.

Мөн БНСУ, ОХУ, Япон, Турк улсад хамтран ажиллах гэрээний дагуу зургаан эмч, БНЭУ, БНХАУ-д төрийн зарим албан хаагч мэргэжил дээшлүүлэх сургалтанд хамрагдснаас гадна хүлэмжийн жимс ногоо тарьж ургуулах чиглэлээр БНСУ-д хоёр дадлагажигч туршлага судлаад иржээ.

Ардын жүжигчин Д.Ичинхорлоогийн нэрэмжит хөгжимт драммын театрын уран бүтээлчид Оросын холбооны улсын Буриад орон, БНХАУ-ын ӨМӨЗО-д хоёр удаа айлчлан тоглолт хийжээ. БНХАУ-аас Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайдын дэмжлэгээр тус аймагт Хятад Улсын соёлын өдрүүд зохиогдож, жил бүр БНХАУ-ын элчин сайдын яамны нэрэмжит спортын тэмцээнийг Архангайн багш нарын дунд уламжлал болгон явуулдаг. Мөн аймгийн нилээд суманд Швейцарын хөгжлийн агентлагийн санхүүжилтээр бэлчээрийн “Ногоон алт” төсөл амжилттай хэрэгжсэн.

Сонины хуудас сөхөхөд Франц Улсаас Монгол Улсад суугаа Ив ДЭЛУНЭ /Yyes DELAUNAY/ 2013 онд Мон Ца Мэ-агентлагийн сурвалжлагчид өгсөн ярилцлагандаа, “Франц Улс Архангай аймагтай археологи, эрүүл мэнд, мал аж ахуй аялал жуулчлалын салбарт хамтран ажилладаг. Тухайлбал, аймгийн нэгдсэн эмнэлэгт Франц улсын Санте-сюд байгууллагаас хэрэгжүүлж байгаа төслийн хүрээнд сонирхолтой ажлууд зохиогдсон ... Архангай аймаг бол аялал жуулчлалын бүс нутаг учраас манай улсын жуулчид энд нилээд ирсэн байх гэж бодож байна. Франц жуулчдын тоо өссөөр байгаа ... Францын элчин сайдын хувьд орон нутгийн хэмжээнд харилцааг сайжруулах бодолтой явдаг ... Монгол улсын тухай францын телевиз сониноор их гардаг”-гэсэн байдаг.

Одоогоор БНСУ –ын Ганг Нинг хот, Чон Ян мужын тусламжаар Цэцэрлэг хотын хоёр гудамжийг тохижуулах, БНХАУ-ын буцалтгүй тусламжаар хүүхдийн цэцэрлэг барих, Улаан хад хотын нэрэмжит гудамж байгуулах бэлтгэл ажил хангагдаад байна гэж ЗДТГ-аас мэдээллээ.

Архангай аймаг. Л.Булган

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Àðõàíãàé XII-27(37)

 

Анагаахынхан онол-практикийн

бага хурлыг зохион байгууллаа

 

            Архангай аймгийн эрүүл мэндийн салбар үүсч хөгжсөний түүхт 90 жилийн ойн арга хэмжээний хүрээнд онол-практикийн бага хурлыг Цэцэрлэг хотноо зохион байгуулсан.

            Ирүүлсэн нийт 25 бүтээлийг АШУҮИС-ийн эрдэмтэн багш нар шүүж, бага хурлаар 13 илтгэлтийг хэлэлцүүлснээс Эрдэнэмандал сумын сум дундын эмнэлгийн ерөнхий эмч Н.Пүрэвдуламын тавьсан “Умайн хүзүүний өмөнгийн эрт илрүүлгийн эсийн шинжилгээний ач холбогдол” сэдэвт илтгэл шалгарч, Цэнхэр сумын эрүүл мэндийн төвийн нөхөн үржихүйн эрүүл мэндийн сувилагч И.Цэрэнбалжидын “0-5 насны хүүхдийн цус багадалт ба түүнийг эмчилсний үр дүнг судалсан нь” гэсэн илтгэл хоёрдугаар, аймгийн нэгдсэн эмнэлгийн нян судлаач эмч Б.Анхчимэгийн “Архангай аймгийн жирэмсэн эхчүүдийн дунд өвөрмөц бус нянгийн гаралтай үтрээний үрэвслийн шалтгааныг микробиологийн өсгөвөрлөх шинжилгээгээр илрүүлэн антибиотикт мэдрэг чанар, эмэнд тэсвэржилтийг тодорхойлсон дүн” гэх илтгэл гуравдугаар, эрүүл мэндийн газрын халдварт бус өвчнөөс сэргийлэх, хянах хөтөлбөр хариуцсан мэргэжилтэн Г.Буянхишигийн “Архангай аймгийн эрүүл мэндийн салбарын ажилчдын ажлын байрын стрессийн судалгаа” – хэмээх илтгэл тусгай байрыг тус тус эзэлсэн аж.

            Бага хуралд ирүүлсэн 25 бүтээлийг анагаахын шинжлэх ухааны доктор профессор Нацагийн Удвал эмхэтгэж хэвлүүлжээ. /Бага хурлаас өмнө бүтээлүүдийг хүлээн авч нэгтгэн эмхэтгэн  хэвлүүлжээ./ 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Холбоотой мэдээ