УИХ-ын чуулганы үдээс хойшхи хуралдаан эхэллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2015-12-25 16:39:33

УИХ-ын чуулганы өнөөдрийн үдээс хойшхи хуралдаан эхэллээ.

Хуралдаанаар Ерөнхийлөгчөөс нэр дэвшүүлсэн Монголын Үндэсний Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнийг томилох тухай асуудлыг хэлэлцэж байна.

Олон нийтийн радио, телевизийн тухай хуульд заасны дагуу өмнө нь Монгол Улсын Ерөнхийлөгчөөс нэр дэвшүүлж Монголын үндэсний олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнээр томилуулсан Д.Сосорбарам, Б.Цэнддоо нар өөрсдийн хүсэлтээр Үндэсний зөвлөлийн гишүүнээс чөлөөлөгдөх хүсэлт гаргасан, харин тус зөвлөлийн гишүүн Д.Ганбатын бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсон аж.

Иймээс хуульд заасны дагуу Монгол Улсын Ерөнхийлөгчөөс Монголын үндэсний олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнээр томилуулахаар Ж.Соёл-Эрдэнэ, С.Санасэр, Б.Галаарид нарыг нэр дэвшүүлж байгаа юм.

Төрийн байгуулалтын байнгын хорооны санал дүгнэлттэй холбогдуулж гишүүд одоо асуулт асууж байна.

Б.Туул

Холбоотой мэдээ