Арванхоёрдугаар сарын 31-нд болох үйл явдал

ЛАВЛАГАА
ariunbold@montsame.gov.mn
2015-12-31 09:26:55

09.30 цагт Эрүүл мэнд, спортын сайдын үүрэг гүйцэтгэгч Ц.Оюунбаатар 9 аймгийн 9 сумд түргэн тусламжын машин гардуулах ёслол ЭМСЯ-ны замын эсрэг талд байрлах Хэлмэгдэгсэдийн музейн хашаанд болно.

10.00 цагт Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн төвийн Хүүхдийн тасагт хэвтэн эмчлүүлж буй хүүхдүүдэд бэлэг гардуулах “Хүүхэд бидний ирээдүй” үйл ажиллагаа болно.

10.00 цагт БОНХАЖЯ-нд Монголын байгаль орчны иргэний зөвлөл, "Монгол Улсын амьтан хамгаалах сан" ТББ-аас байгаль хамгаалал, биологийн төрөл зүйлийн судалгаа, ногоон технологи, экологийн сурталчилгааны талаар шилдэг санал санаачлага гаргасан иргэн, аж ахуй нэгжийг шалгаруулж, цом өргөмжлөл гардуулна.

20.00 цагт Чингисийн талбайд “Үйлсийн сайхан Улаанбаатар” мюзиклыг тоглоно.

21.00 цагт Чингисийн талбайд "Мөнгөн шөнө" цэнгүүн эхэлнэ.

Холбоотой мэдээ