Үе үеийн хурлын дарга нарыг хүлээн авч уулзлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
erdenechimeg@montsame.mn
2016-01-01 13:18:02

Увс аймгийн ИТХ-ын дарга Ч.Чимэд өмнөх бүрэн эрхийн хугацаанд аймгийн ИТХ-ын даргаар ажиллаж байсан Ё.Басан, Д.Батсайхан нарыг хүлээн авч уулзлаа.

Ёндонгийн Басан 1996-2004 онд, Дайвийнямын Батсайхан 2004-2012 онд буюу тус бүр хоёр бүрэн эрхийн хугацаанд аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргаар ажиллаж байсан юм.

Уулзалтын үеэр аймгийн ИТХ-ын дарга Ч.Чимэд орон нутгийн хөгжлийн бодлого, чиглэл, аймгийн ИТХ болон ЗДТГ-аас хэрэгжүүлж буй үйл ажиллагааны талаар мэдээлэл солилцож, тэдний санал бодлыг сонссоны зэрэгцээ шинэ жилийн баярын мэндчилгээ дэвшүүлсэн байна.

Увс аймаг Б.Батхүү

Холбоотой мэдээ