Йемений гал зогсоох дэглэмийг үргэлжлүүлэхийг НҮБ уриаллаа

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
nyamtulga@montsame.mn
2016-01-06 12:45:15

НҮБ. /Xinhua/. Гурван өдрийн өмнө дууссан үр дүнтэй, тогтвортой гал зогсоох дэглэмийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэхийг Йемений мөргөлдөөнд оролцогч талуудад НҮБ-ын Аюулгүйн зөвлөл уриаллаа.

Өчигдөр болсон Аюулгүйн зөвлөлийн хуралдааны гол асуудлуудын нэг нь Йемений асуудал байсан гэж тус хуралдааныг даргалагч НҮБ-д суугаа Уругвайн байнгын төлөөлөгч Эльбио Росселли мэдэгджээ.

Йемений хүмүүнлэгийн байдал улам бүр дордож байгаад бид маш их түгшиж байгаагаа илэрхийлээд, хоол хүнс, хүмүүнлэгийн тусламжийг тус улсын иргэдэд хүргэх боломжийг олгохыг хямралд оролцогч талуудад уриалсан гэж тэрбээр мэдэгджээ.

Саудын Араб тэргүүтэй эвслийн дэмжлэгтэй Йемений Засгийн газрын хүчин болон Ираны дэмжлэгтэй, Йемений Ерөнхийлөгч асны холбоотон хусит босогчид хооронд мөргөлдөөн үргэлжилж байгаа бөгөөд 12 сард талууд хооронд энхийн хэлэлцээ хийж, гал зогсоох дэглэм тогтоосон байна.

Гал зогсоох дэглэм 12 дугаар сарын 15-наас нэгдүгээр сарын 2 хүртэл үргэлжилсэн бөгөөд Ираны дэмжлэгтэй хусит босогчид гал зогсоох дэглэмийг зөрчлөө гэж Саудын Араб тэргүүтэй эвсэл мэдэгдэж, улмаар гал зогсоох дэглэмийг цуцалсан байна.

Д.Нямтулга

 

Холбоотой мэдээ