Баянзүрх дүүргийн IV хороо шинэ цэцэрлэгтэй болов

Монголын мэдээ | Боловсрол
ariunzaya@montsame.mn
2015-09-11 16:11:47

Баянзүрх дүүргийн IV хороонд 150 ортой цэцэрлэг ашиглалтад орлоо.

 Цэцэрлэгийн барилгын ажлыг дүүргийн Орон нутгийн төсвийн хөрөнгөөр “Изо хаус” барьж гүйцэтгэжээ. Хүчин чадлын хувьд тус цэцэрлэг нь 150 хүүхэд хүлээн авах ч энэ хичээлийн жилд 285 хүүхэд хамруулахаар болжээ.

Баянзүрх  дүүргийн Засаг дарга Д.Пүрэвдаваа ярихдаа, “Төрийн бодлогыг дүүргийн хөгжлийн бодлоготой уялдуулан хэрэгжүүлж ажилласны үр дүнд 2013-2016 оны хичээлийн жилд Баянзүрх дүүрэгт төрийн өмчийн 6 цэцэрлэг, төрийн бус өмчийн 26 цэцэрлэг шинээр барьж байна. IV хороонд цэцэрлэгт хамарч чадаагүй олон хүүхэд байгаа учир  цэцэрлэгийн багтаамжийг харгалзан хүүхдийн тоог нэмсэн. Ингэснээр хүүхдээ харж, гэртээ ажилгүй байсан эцэг эхчүүдийн асуудлыг шийдлээ.  Эцэг эхчүүд тохь, тухтай цэцэрлэгт хүүхдүүдээ  хүмүүжүүлж байгаа болохоор сэтгэл амар ажил хийж, амьжиргаагаа дээшлүүлэх боломжтой болж байна” гэв.


Б.Заяа

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд