Арилжааны банкуудад 10.7 сая ам.доллар нийлүүлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ariunbold@montsame.gov.mn
2016-01-07 12:21:05

Монголбанк өнөөдөр 1998.49 төгрөгийн хаалтын ханшаар 10.7 сая ам.доллар арилжааны банкуудад нийлүүлэв.

Мөн банкуудаас 77.34 сая ам.доллар худалдан авах төгрөгийн своп хэлцэл байгуулах санал ирүүлснийг Монголбанк саналуудыг 100 хувь биелүүлжээ.

Гадаад валютын дуудлага худалдаа нь валютын дотоод зах зээлийн үр ашгийг нэмэгдүүлэх, төгрөгийн ханшийн тогтвортой байдлыг хангах Монголбанкны хэрэгсэл юм.

Монголбанкнаас гадаад валютын дуудлага худалдааг долоо хоног бүрийн мягмар, пүрэв гарагт тогтмол зохион байгуулдаг ба дуудлага худалдаанд Монгол Улсын нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаа явуулж буй банкууд оролцдог байна.

Ч.Ариунболд

Холбоотой мэдээ