Халдварт өвчний хүчтэй шинэ нянгийн талаар анхааруулав

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
aminaa@montsame.mn
2016-01-07 14:08:29

ТРЕНТОН. /Anadolu/. Халдварт өвчний хүчтэй шинэ нян хүний биед илэрч буй нь малын тэжээлд антибиотик хийхээ болих цаг ирснийг сануулж байна гэж Канадын эрдэмтэд анхааруулав.

Бусад эм эмчлээгүй бөгөөд зайлшгүй тохиолдолд хэрэглэдэг колистин антибиотикт “MCR-1” ген дасал болсон нь хүмүүст аюул учруулж байна.

Бүх антибиотикт дасал болсон халдварт өвчин үүснэ гэдэг нь ертөнцийн төгсгөл мэт байдалд хүргэх юм.

Антибиотикт дасал болсон генийн төрлийг Хятад улсад нилээд олон өвчтнүүдэд, маханд болон гахайд илрүүлсэн бөгөөд уг ген малаас хүнд дамжиж болдог нь эрүүл мэндийн маш ноцтой аюул учруулж байгаа тухай “Ланцет халдварт өвчний сэтгүүл” 11 дүгээр сард хэвлэсэн байна.

Түүнээс хойш бусад орон, тухайлбал, Их Британи, Дани, Лаосын эрдэмтэд ижил төстэй нээлт хийжээ. Малын тэжээлд антибиотик хийхээ дэлхий нийт нэн даруй зогсоох хэрэгтэйг “Ланцет” мэдэгдсэн байна.

Х.Аминаа

 

Холбоотой мэдээ