УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар 3 асуудал хэлэлцэнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
gantuya@montsame.mn
2016-01-08 09:47:06

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар өнөөдөр гурван асуудал хэлэлцэхээр товложээ. 

Хуралдааны эхэнд Засгийн газраас өргөн барьсан Боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд, “Монгол Улсын төрөөс хүн амын хөгжлийн талаар баримтлах цогц бодлого батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэх аж. 

Мөн Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн зарим заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай Үндсэн хуулийн цэцийн 2015 оны 16 дугаар дүгнэлтийг хэлэлцсэнээр өнөөдрийн чуулган өндөрлөнө. 

Н.Туяа

Холбоотой мэдээ