Төрийн албан хаагчдын мэдлэг чадварыг дээшлүүлнэ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛХөвсгөл аймгийн Засаг даргын тамгын газраас үйл ажиллагааны хөтөлбөрөө боловсруулахдаа эн оныг төрийн албан хаагчдынхаа мэдлэг чадварыг дээшлүүлэх, хөгжлийг дэмжих жил болгожээ.
Засаг даргын тамгын газрын албан хаагчид төрийн байгууллагуудынхаа манлайлагч нь байх ёстой гэсэн зорилтыг дэвшүүлж ажлын төлөвлөгөөндөө 3 үндсэн чиглэл зорилтыг тусгажээ. Үүнд зөв хүний үйлдэл нүднээс далд байсан ч зөв байдаг, нэгдмэл үйл ажиллагаатай байх буюу хариуцлагатай санаачлагатай байх, ажлын төлөвлөгөөгөө сараар нь төлөвлөж 12 сар бүр тусад нь хариуцагч эзэнтэй зохион байгуулахаар төлөвлөжээ.
Мөн Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг биелүүлэх, Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийг үргэлжлүүлэх, 2016 оны аймгийн эдийн засаг нийгмийг хөгжүүлэх, үндсэн чиглэлийг хэрэгжүүлэх, 2030 он хүртэлх боловсруулсан хөгжлийн хөтөлбөрийн эхний жилийн ажлыг хийж гүйцэтгэх гэсэн үндсэн чиглэлийг барин ажиллах ажээ.
Б.Гантуяа