Жүдо бөхийн 2016 оны улсын аваргууд тодорлоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2016-01-11 10:12:06

Жүдо бөхийн эрэгтэйчүүдийн 39 дэх, эмэгтэйчүүдийн 24 дэх, багийн 4 дэх удаагийн Монгол Улсын аваргын тэмцээнийг МЖБХ, Орхон аймгийн ЗДТГ, Орхон аймгийн жүдо бөхийн холбоо, "Хангарьд" спорт хороо хамтран амжилттай зохион байгуулж шилдгүүдийг тодруулав.

Энэ жилийн УАШТ-ийг Орхон аймаг байгуулагдсаны 40 жилийн ой, Ази тивийн анхны аварга, Атлантын олимпийн хүрэл медальт, Монгол Улсын гавьяат тамирчин Д.Нармандахын зуны олимпийн наадмаас медаль хүртсний 20 жилийн ойд зориулж энэ сарын 7-10-нд тус аймагт боллоо.

Энэ жилийн УАШТ-ий эрэгтэй 60 кг-д ширүүн өрсөлдөөн өрнөж ДЗАШТ-ий хошой мөнгөн медальт Ц.Цогтбаатар дэлхийн аварга Г.Болдбаатар, дэлхийн аваргын мөнгөн медальт Д.Амартүвшин нарыг ялж, анх удаа улсын аваргад түрүүлсэн нь олны анхаарлыг татсан содон үйл явдал болов. Энэ жинд мөнгөн медалийг Д.Амартүвшин, хүрэл медалийг Н.Сэр-Од, Д.Баярмагнай нар хүртлээ.

66 кг-д А.Батсуурь, мөнгөн медаль: Юүки Такакаши /Монголын жүдо академийн багш/, Р.Алтаннаран, М.Ганболд нар хүрэл медалийн эзэд болов. 73 кг-д Н.Хадбаатар аваргалж, Б.Батгэрэл мөнгө,П.Пүрэвдаваа, Д.Дөлгөөн нар хүрэл медаль хүртэв. 81 кг-д О.Ууганбаатар түрүүлж, Н.Дагвасүрэн мөнгө, Б.Гаажадамба, Б.Алтансүх нар хүрэл медаль хүртлээ. 90 кг-д алтан медалийг Л.Отгонбаатар, мөнгөн медаль Г.Алтанбагана, хүрэл медаль Р.Анхбаатар, О.Цэцэнцэнгэл нар тус тус хүртэв. 100 кг-д Х.Цогтгэрэл алтан медаль хүртэж Г.Түвшинжаргал мөнгө, Д.Пүрэвдорж, А.Амбасэлмаа нар хүрэл медалийн эзэд болов. Харин +100 кг-д Б.Тэмүүлэн алт, Д.Анар мөнгө, Н.Батсуурь, Э.Энх-Амгалан нар хүрэл медаль хүртлээ.

Эмэгтэйчүүдийн 48 кг-д алтан медалийн эзнээр Э.Базаррагчаа тодорсон бол М.Долгоржав мөнгө, хүрэл медалийг Б.Хорлоо, Э.Уртнасан нар тус тус хүртэв. 52 кг-д алтан медалийг А.Цолмон (дөрөв дэх удаагаа улсын аварга боллоо) мөнгөн медалийг Б.Бат-Эрдэнэ, Д.Болор-Эрдэнэ, Б.Алтанцэцэг нар хүрэл медаль хүртжээ. 57 кг-д аваргын алтан медалийг Д.Сумъяа /ДАШТ-ий хүрэл медальт, “Хилчин” спорт хороо/, мөнгө Ц.Хулан /”Хилчин” спорт хороо/, П.Буянхишиг, Л.Энхрийлэн нар хүрэл медаль хүртлээ.

63 кг-д алтан медалийг Д.Ганхайч /Улсын аваргад анх удаа түрүүлсэн түүний хувьд эхний тойрогт ОУХМ Ц.Цэрэннадмидыг торгуулиар ялсан./ мөнгөн медалийг Б.Мөнгөнчимэг хүртсэн бол Ц.Цэрэннадмид, Б.Баасанжаргал нар хүрэл медалийн эзэд болов. 70 кг-д Ц.Наранжаргал алт, М.Баяртуул мөнгө, М.Сугар, Б.Хулан нар хүрэл медаль тус тус хүртлээ. 78 кг: П.Лхамдэгд алт, О.Мөнгөнцэцэг мөнгө, М.Ууганжаргал, Г.Сарангоо нар хүрэл медалийн эзэд болов.

Д.Өлзий

 

Холбоотой мэдээ